БНАСАУ байгуулагдсаны 73 жилийн ойд зориулсан цэргийн парад Пеньян хотноо шөнө дунд болсон гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарч байна. “Пеньянд шөнө дундаас хойш цэргийн парад болсныг илтгэх шинж тэмдэг байна. Өмнөд Солонгосын цэргийнхэн энэ мэдээллийг судалж байна” гэж Өмнөд Солонгосын “Ёнхап” мэдээллийн агентлагийн эх сурвалж мэдээллээ. Парадын үеэр ямар төрлийн зэвсэг үзүүлсэн, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун оролцсон уу гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна.
Тэгвэл Америкийн “Дэйли Эн-Кэй” порталын эх сурвалж Пеньянд цэргийн онгоцны моторын дуу сонсогдсон нь агаарын цэргийн хүчин парадад оролцсоны илэрхийлэл хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн ёслолын буудлага явуулсан шинж тэмдэг гарсан гэжээ.
Өмнөд Солонгосын цэргийнхэн Умардын талыг улс байгуулагдсаны ойдоо зориулан цэргийн парадад бэлтгэж байна гэж өмнө нь мэдэгдсэн юм. Учир нь энэ сарын эхээр Пеньян хотноо цэргийн 10 мянган алба хаагч үзэгдсэн нь парадад бэлтгэж буйн нотолгоо байж болзошгүй гэж байлаа.
Эх сурвалж: World.kbs