Беларусьт насанд хүрээгүй нэг иргэн гэртээ мансууруулах бодис үйлдвэрлэдэг лаборатори ажиллуулж байгаад баригджээ. Тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ольга Чемоданова 17 настай хүүгийн амьдардаг гэрээс Беларусьт хориглосон 400 г бодис олдсон гэжээ. Үүнээс гадна хувьдаа ашиглах гэж байсан марихуан, янз бүрийн багаж илрүүлжээ.
Энэ хүү багаасаа л химийн хичээлийг сонирхож, сэдэвчилсэн олимпиадуудад аварга болж байсан гэнэ. “Олж авсан мэдлэгээ синтетик мансууруулах бодис хийж, онлайн хар тамхины захаар худалдан борлуулж байсан” хэмээн ДХЯ-ны төлөөлөгч зарлажээ. Энэ асуудлаар хууль бусаар хар тамхи эргэлдүүлсэн гээд эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Хэрэв хүү буруутай нь батлагдвал 20 жилийн хорих ял сонсох юм байна.
Эх сурвалж: Focus.ua