Талибууд Афганистаны түр Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлалаа

“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид мягмар гарагийн орой Афганистаны шинэ түр Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг зарлалаа. Афганистаны шинэ Засгийн газрын тэргүүн нь Мохаммад Хасан Ахунд болсон байна.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч — Хасан Ахунд (“Талибана”-ы удирдлагын зөвлөлийн дарга, 1996-2001 оны Гадаад хэргийн сайд);
Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч — мулла Абдул Гани Барадар (хөдөлгөөний улс төрийн оффисын тэргүүн);
Хоёрдугаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч — Абдул Салам Ханафи (улс төрийн оффисын орлогч тэргүүн);
Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч — Мохаммад Якуб (Талибуудын дэд удирдагч);
Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч — Саражуддин Хаккани;
Тагнуулын тэргүүний үүрэг гүйцэтгэгч — Абдул Хак Васик;
Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч — Амир Хан Мутаки (хөдөлгөөний удирдлагын төлөөлөгч асан);
Эдийн засгийн сайдын үүрэг гүйцэтгэгч — Мохаммад Ханиф;
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч — Хедаятулла Бадри;
Соёл, мэдээллийн сайдын үүрэг гүйцэтгэгч — Хаирулла Хаирхах;
Дүрвэгсдийн асуудал хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч — Халиль аль-Рахман Хаккани;
Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч — Нурулла Мунир;
Дээд боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч — Абдула Баки Хаккани;
Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч — Хаким Шах;
Усны нөөц, эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч — Латиф Мансур;
Агаарын тээвэр, тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч — Хамидулла Ахундзада;
Холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч — Нажибулла Хаккани;
Афганистаны Төвбанкны тэргүүний үүрэг гүйцэтгэгч — Мохаммад Идрис;
Афганистаны Зэвсэгт хүчний штабын дарга — Кари Фасихуддин.
“Талибана”-ы удирдагч Хайбатулла Ахунзадагийн хэлснээр Афганистанд шинэ Засгийн газар томилогдсоны дараа шариатын хэм хэмжээг баримталж эхэлнэ. Исламын хууль, үндэсний үнэт зүйлсэд харшилдахгүй олон улсын бүхий л гэрээ хэлэлцээрийг биелүүлэх үүрэг хүлээнэ гэжээ.
Эх сурвалж: RIA