Британийн Times Higher Education сэтгүүл дэлхийн хамгийн шилдэг их, дээд сургуулийн 18 дахь рейтингийг нийтэлжээ. Уг жагсаалтад 99 улс, бүсийн 1662 их, дээд сургууль орсон байна.
Тэргүүн байрыг Оксфордын их сургууль зургаа дахь жилдээ дараалан тэргүүлэв. Хоёрдугаар байрыг Калифорнийн технологийн их сургууль, Харвардын их сургууль хуваан авсан бол араас нь Стэнфорд, Кэмбриж, Массачусетсийн технологийн дээд сургууль, Пристон, Беркли дэх Калифорнийн их сургууль, Йель, Чикагогийн их сургууль оржээ.
Рейтингт Оросын 60 их дээд сургууль орсон нь өмнөх жилийнхээсээ 12-оор нэмэгдсэн үзүүлэлт юм. Оросын сургуулиудаас Москвагийн улсын их сургууль 158-р байрт орж, 16 байраар урагшилсан байна.
Эх сурвалж: Meduza.io