Олон улсын хөлбөмбөгийн холбооны авлигын хэрэг: Эл-Сальвадор Улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан өнгөрсөн долоо хоногт ОУХБХ-ны авлигын хэрэгт холбоотойгоор хөлбөмбөгийн тоглолт дамжуулах үйл ажиллагааны үеэр хахууль авсан үйлдэлд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөв.
Эл-Сальвадорын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан 65 настай Рейналдо Васкес өөрийн орчуулагчаар дамжуулан АНУ-ын дүүргийн шүүгч Памела Чений өмнө гэм буруугаа хүлээсэн байна.
Васкес нь 2012 онд хөлбөмбөгийн нэвтрүүлэг дамжуулах эрх олгох үеэр АНУ-д байрладаг “Media World” байгууллагаас 350 мянган ам.долларын хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Васкес 360 мянган ам.доллар төлөхөөр болсон байна.
Гэм буруутай этгээдэд оногдуулах ялыг энэ оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэх бөгөөд түүний өмгөөлөгч энэ талаар тайлбар хийгээгүй байна. 2019 онд Васкесд ОУХБХ-ноос 500 мянган швейцар франкийн торгууль оногдуулж, хөлбөмбөгийн арга хэмжээнд оролцох эрхийг нь насан туршид нь хассан юм.