Гвинейн босогчдын удирдагч, хурандаа Мамади Думбуя Засгийн газраа тарааж, Үндсэн хуулиа цуцалж, хилээ хаажээ. Энэ тухай тэрбээр Facebook-ээр бичлэг цацан мэдэгдсэн байна. Түүнчлэн цэргүүд Ерөнхийлөгчөө саатуулжээ.

«Улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, гвинейчүүдийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед цэргүүд Гвинейн ирээдүйн төлөө хариуцлагыг гартаа авах шийдвэр гаргалаа” хэмээн босогч хурандаа мэдэгджээ. Тэрбээр цэргүүдийг казармдаа байхыг уриалсан аж.

Босогчид Ерөнхийлөгч Альфа Кондег баривчилсан байна. Үүнээс гадна тусгайгийнхан Думбуягийн удирдлаган дор томоохон эрх мэдэлтнүүдийн заримыг нь баривчилжээ.

Думбуя Үндэсний эв нэгдэл, хөгжлийн хороо (CNRD)-ны даргын үүргийг авснаа зарласан байна. Энэ газрын үүрэг нь төрийн асуудалтай холбоотой бүхий л шийдлийг гаргах зорилгоор бүх иргэнээ нэгтгэдэг явдал юм.

Эх сурвалж: Mir.24tv

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн