Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 55 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан.
Уг тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ын дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас нийслэлийн өмчийг эзэмшигч байгууллагын удирдлагуудтай гэрээг шинэчилж байгуулах ажлыг зохион байгуулжээ.
Үүнтэй холбогдуулан цахим уулзалтыг байгууллагын удирдлагуудтай 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр “Zoom”-ээр зохион байгуулж, нийт 774 байгууллага хамрагдсан байна.
Эх сурвалж: нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар