Монголын боксын холбоо өчигдөр (2021.09.05) хуралдаж шинэ Ерөнхийлөгчөө сонгожээ. Тус холбооны энэ албан тушаалд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар өрсөлдөж, 100 хувийн саналаар сонгогдсон гэнэ. Монголын боксын холбоог өмнө “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр удирдаж байсан юм. Энэ удаа холбооны дэд Ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар ажиллах юм байна байна.