571.jpg

2022-01-07 12:01
Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, түлшний чанар болон хүрэлцээ зэрэгт тогтмол хяналт тавьж ажилладаг. Дээрх хяналтыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдрөөс /2021.01.07/урьдчилан сэргийлэх хяналтыг хийж эхлэх гэж байна. Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдаас бүрдсэн 4000 гаруй албан хаагч зургаан дүүргийн 99 хороонд ажиллах юм.

8SJ9ZGCL8rJmM5luc74K-small-1.jpg

2022-01-07 11:53
Коронавирусийн шинэ хувилбар болох омикрон халдварын улмаас МИАТ компани Улаанбаатараас БНСУ, Японы чиглэлд үйлдэхээр товлосон нислэгээ цуцалжээ. Тодруулбал, Улаанбаатар-Токио чиглэлийн нэгдүгээр сарын 30-ны нислэг, Улаанбаатар-Сөүл чиглэлийн нэгдүгээр сарын 12,15,19,22,26,29 өдрүүдийн нислэг цуцлагдаад байна. Мөн Улаанбаатар-Сөүл чиглэлийн хоёрдугаар сарын сарын 01,08,15,22-ний нислэгүүд цуцлагдсан байна. Нислэг цуцлагдсан талаарх мэдээллийг өнөөдөр МИАТ компани нэгдсэн байдлаар өгөх аж.

289297-07012022-1641525889-694191374-Capture.jpg

2022-01-07 11:47
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ТББ-ын Т.Туяажаргал “Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 180 мянган төгрөгийн дэмжлэгийг цар тахлын хуулиар 100 мянган төгрөгөөр нэмж олгож байсан. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон байна. Байнгын эмчилгээ, эм тариа […]

e133ee9268cbbb8de73e464184b7d81d.jpg

2022-01-07 11:44
Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг Дорноговь аймагт гарсныг илрүүлжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн агнахыг хориглосон хулангийн мах хадгалж байсан үйлдлийг илрүүлж, тус аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Ховор […]

download-2-1024x576.jpg

2022-01-07 11:36
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар зөөвөрлөгдөн батлагдсан” гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан 11 цагийн хэвлэлийн хурлаар дэмжуулан мэдэгдлээ. Тэрбээр “Хувилбарын тандалтын мэдээллээр, ХӨСҮТ болон ДЭМБ нь Австралийн сангийн дэмжлэгтэйгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох технологийг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн нутагшуулсан. Хувилбарын тандалтын шинжилгээг бид PCR, NJS  шинжилгээгээр […]

new_847d9de01ebfa08a73e22d36cc58bd7f6bea8f26.jpg

2022-01-07 11:25
Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шанадас” гэдэг газар Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч живсэн ч азаар зорчигчид нь эсэн мэнд гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 08:00 цагт Онцгой байдлаар газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км зам туулан 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас […]

7191790dccdf05e0f7427d7fd1b2d478.jpeg

2022-01-07 11:22
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Манай улсад омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид хил дээрх хяналтаа сайжруулан халдвар орж ирэхээс сэргийлэн бусад оронд гарч буй халдварын давалгааг судлан, тактикаа боловсруулан ажиллаж байна. Дэлхийн 140 гаруй улсад омикрон хувилбарын тархалт гарсан […]

757c2c0f2cfffab3dfb4ff74ced3e2c4f0fb5c53-1024x597.jpg

2022-01-07 10:46
Замын-Үүд боомтод энэ сарын 10-аас онцгой дэглэм тогтоохоор болжээ. Тодруулбал, гурван сарын хугацаанд ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулах юм байна. Цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийнэ. Тээврийн процесст жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гэсэн хоёр гол үндэслэлээр ийм шийдвэрт хүрсэн байна. Улсын […]

bd92ed604d6f3c9ed713f13b07e54951_x3.jpg

2022-01-07 10:39
Иргэний улсын бүртгэлтэй холбоотойгоор энэ онд хийгдэх хамгийн том ажил бол Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 сарын 17-ны өдөр баталсан, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлж, 16 насанд хүрсэн Монгол Улсын бүх иргэнд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын бүх нэгж, Монгол Улсаас хилийн […]

шорон.jpg

2022-01-07 10:15
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Монгол Улсын эрүүгийн ял, шийтгэлийн бодлогод хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлттэй уялдуулан, эрүүгийн ял гарцаагүй байх нөхцөлийг бүрдүүлэх, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх” чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 01 дүгээр […]