8SJ9ZGCL8rJmM5luc74K-small.jpg

2022-01-06 15:58
Сүүлийн үед гадаадаас ирэх зорчигч тухайн улсдаа коронавирусээр халдварласнаас шалтгаалан нислэгт орох боломжгүй тохиолдол гарч байна. Иймд МИАТ компани гадаадаас ирэх иргэдэд дараах зөвлөгөөг цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ. Гадаадын орноос Монгол Улс руу нисэх иргэн PCR шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд Олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрмээр тухайн илэрсэн улсдаа эмчлүүлэх үүрэгтэй. “Ковид-19” өвчний эдгэх хугацааг 10 хоног […]

0R5A1728-1536x1024-1024x683.jpg

2022-01-06 15:48
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Консулын […]

5f3a529d97e54.jpeg

2022-01-06 15:26
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд аж ахуй эрхлэгчдийн холбоодоос бүрдсэн “МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ” 2021 оны 12 сард байгуулагдаж, мэргэжлийн холбоодыг нэгтгэн цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус зөвлөл өнөөдөр анхны форумаа Монголын худалдаа Аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж, төрийн 10 гаруй байгууллагын удирдах албан тушаалтнууд, 17 […]

5d68e00fc60e1.jpeg

2022-01-06 15:25
 Баян-Өлгий аймагт өнөөдөр 13:52 цагт газар хөдөллөө. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн хүч 3,9 магнитуд гэх тооцоолол гарчээ. Газар хөдлөлтийн голомт нь Алтанцөгц сумын төвөөс баруун хойшоогоо 11 км газарт бүртгэгдсэн байна. Иргэдээс авсан мэдээллээр чичирхийлэл Алтанцөгц, Бугат, Өлгий сумд мэдрэгдсэн байна.

unnamed-1.jpg

2022-01-06 15:08
АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг шалгаж эхэлжээ. Мөн түүнийг хорьж саатуулан шалгаж буй тухай мэдээлэл гарсан юм. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн. Харин хорьсон эсэх нь мөрдөн байцаалтын нууц” гэв. Тодруулбал, 2020 онд ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан хэрэг нь нотлогдсон […]

61d6910b633fe.jpeg

2022-01-06 14:59
Өмнөговь аймгийн Хүрмэн суманд арьс нэхий боловсруулах цех байгуулан ажиллаж байна.”Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутгийн төсвийн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, сумын ЗДТГ-ын дэмжлэгээр ийн арьс, нэхий боловсруулах цехийг байгуулсан юм. Цех нь 6 дамжлага бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нэгж бүтээгдэхүүнийг боловсруулах хугацаа 7-10 хоног байдаг аж. Мөн иргэдийн хурга, ишиг, хонь, […]

875.jpg

2022-01-06 14:28
Засгийн газар өнөөдөр /2022.01.06/ ээлжит бусаар хуралдаж шинээр байгуулах хоёр яамны сайд, төрийн нарийн бичгийн даргын томилгоог хэлэлцсэн. Тэгвэл урьдчилсан байдлаар Эдийн засгийн хөгжлийн яамны сайдыг Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Л.Энх-Амгалан нар түр орлон хариуцахаар болсон байна. Харин Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нар тус яамдын Төрийн нарийн бичгийн даргаар харгалзан, түр ажиллах юм байна. Тэд […]

bba6e141dcf905f48d8ba966d3b48ac574382ef5-1024x597.jpg

2022-01-06 14:25
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан […]

LOGO_Comiss_Q52YWYd.max-800x532.jpg

2022-01-06 14:16
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан юм. Мөн энэ талаарх мэдээллээ “Цогтцэций сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэх цахим хуудсанд байршуулсан билээ. Уг шийдвэрийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг […]

thumbs_b_c_6f255b39fc2f59719068b67e607d12a3.jpg

2022-01-06 14:02
Хятадын “Sinopharm”, “Sinovac” компанийн “COVID-19”-ийн вакцинууд “омикрон” хувилбараар халдварласны улмаас хүндээр өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс сэргийлж байгаа талаар АНЭУ-д төвтэй “The National” сонин ДЭМБ-ын мэргэжилтний хэлснийг эш татан уламжилжээ. ДЭМБ-ын цар тахлын асуудал хариуцсан төлөөлөгч Абди Махамудын мэдээлснээр, коронавирусний “омикрон” хувилбар амьсгалын дээд замд нөлөөлдөг болохыг, мөн өмнөх хувилбаруудаас хөнгөн өвчлүүлдэг болохыг харуулсан нотолгоонуудын тоо […]