Баян-Өлгий аймагт 3,9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2022-01-06 15:251min0
5d68e00fc60e1

 Баян-Өлгий аймагт өнөөдөр 13:52 цагт газар хөдөллөө. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн хүч 3,9 магнитуд гэх тооцоолол гарчээ.

Газар хөдлөлтийн голомт нь Алтанцөгц сумын төвөөс баруун хойшоогоо 11 км газарт бүртгэгдсэн байна. Иргэдээс авсан мэдээллээр чичирхийлэл Алтанцөгц, Бугат, Өлгий сумд мэдрэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй