АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг шалгаж эхэлжээ. Мөн түүнийг хорьж саатуулан шалгаж буй тухай мэдээлэл гарсан юм. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн. Харин хорьсон эсэх нь мөрдөн байцаалтын нууц” гэв.
Тодруулбал, 2020 онд ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан хэрэг нь нотлогдсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдээс цугларсан хандив тусламжийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй байгаа аж.