2021 оны гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэлийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа

2022-01-06 15:061min0
12122019-000000-363-484848391

Монгол Улсын 2021 оны гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэлийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.

Өнгөрсөн онд манай улсын бараа эргэлт 16 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оныхоос 25% өсөж, худалдааны тэнцэл 2.4 тэрбум долларын ашигтай гарав.

Экспорт 9.3 тэрбум ам.долларт хүрч 22%, импорт 6.9 тэрбум доллар болж, 29% тус тус өсжээ.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 7.5 тэрбум доллар буюу 81.3%
  • ургамлын гаралтай бүтээгдэхүүн 89.3 сая ам. доллар буюу 1%
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 1 тэрбум ам. доллар буюу 11.1%
  • хүнсний бэлэн бүтээгдэхүүн 47.1 сая ам.доллар буюу 0.5%
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 370.7 сая ам.доллар буюу 4%-ийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.9 хувийг эзэлжээ.

Монгол Улс дэлхийн 64 оронд бараа экспортолсноос

  • БНХАУ-д 82.6 хувь
  • Швейцар-т 9.4 хувь
  • Сингапурт 2.8 хувь
  • БНСУ-д 2.4 хувь

тус тус ногдож нийт экспортын 97.2 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй