6169214a28d66.jpeg

2022-01-07 10:12
2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас дахин санууллаа. НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн […]

6420EF9F-75C9-44C5-BA1A-45902129C30F-713x400.jpeg

2022-01-07 10:09
Улсын хэмжээнд нийт нутгаар өвөлжилт хэвийн байна. Цаг уурын эрсдэлийн тооцооллоор өвөлжилт говийн аймгуудад хүндэрч, бусад аймагт хэвийн байх төлөв гарчээ. Өнгөрсөн 11 болон 12 дугаар сард цаг агаар тогтуун байсан нь өвөлжилтөд таатай байх нөхцөлийг бүрдүүлж байна. Улсын хэмжээнд өвс, тэжээл, хужир 92 хувь хангаад байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ. Аймаг, сумын аюулгүй байдлын […]

5d2ed93e8197b.jpeg

2022-01-07 10:08
ХХААХҮЯ 2021 онд мал бүртгэлжүүлэх аяныг зохион байгууллаа. Мал сүргийг дахин давтагдашгүй хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой. Ингэснээр, үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бүхий 747.8 мянган малыг ялган тэмдэглэж, Мал […]

54964a4c8c1ed8dd6f7ecc60a3a9565f65228386-1024x597.jpg

2022-01-07 10:07
Азийн хөлбөмбөгийн холбооны “Азийн футзалын цом” тэмцээний урьдчилсан шатны сугалаа явагдаж өндөрлөлөө. Сугалаа ёсоор Монголын футзалын үндэсний шигшээ баг Япон, БНХАУ-ын шигшээ багуудтай Зүүн бүсийн А хэсэгт бичигдлээ. Урьдчилсан шатны тоглолтууд 4 сарын 1-15-ны өдрүүдэд явагдах бөгөөд байршил хараахан тодорхой болоогүй байна.

mal-1-1024x437.jpg

2022-01-07 10:04
УИХ-ын чуулганаар 2021 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын урьдчилсан дүнгийн талаарх ҮСХ-ны мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр малын тоо толгой биш, чанар чухал болсон энэ үед Мянгат малчнаа шалгаруулсаар байх эсэх талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариулахдаа уг шагналын тоог 100-аар хязгаарласныг хэлэв. Засгийн газрын өчигдрийн буюу арванхоёрдугаар сарын […]

R-20.jpg

2022-01-07 10:01
Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Омикрон хувилбарын нөлөөгөөр дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 71 хувиар өссөнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээлжээ. Харин ижил хугацаанд нас барсан хүний тоо буурсан нь нааштай үзүүлэлт болсон байна. “Өнгөрсөн долоо хоногт цар тахал эхэлсэн цагаас хойш хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдлээ” гэж хэлсэн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом […]

АТГ-e1535348001157.jpg

2022-01-07 09:58
Улсын Их Хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар баталсан билээ. Монгол Улс анх 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан 2010 он хүртэл хэрэгжүүлж байв. Анхны хөтөлбөр нь тунхгийн шинж чанартай бөгөөд хэрэгжилт нь үр дүн муутай байсан гэж дүгнэдэг. Монгол Улсад […]

03-15-1024x555.jpg

2022-01-07 08:56
-ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДДЭЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БУЦАЛТГҮЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ- Энэ сарын 1-нээс эхлэн Япон Улсын www.sto-ory.com  сайтаар дамжуулан нийслэлийн 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн борлуулагдаж эхэлсэн. Энэ талаар болоод жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээгдэж буй онцлох боломжуудын тухай Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа. -Нийслэлийн […]

01-17-1024x555.jpg

2022-01-07 08:37
Японы эмч нарын холбооноос тус улсад коронавирусийн зургаа дахь давалгаа эхэлснийг зарлав. “Манай улсад зургаа дахь давалгаа эхэлсэн гэж бид үзэж байна. Энэ удаагийн онцлог нь хурд маш өндөр бөгөөд өвчлөлийн тоо огцом нэмэгдэнэ” гэжээ. Японд сүүлийн 4 цагийн хугацаанд коронавирусийн 4475 шинэ тохиолдол илэрсэн. Энэ үзүүлэлт нь өмнөх өдрийнхөөсөө хоёр дахин нэмэгдсэн тоо аж. […]

02-15-1024x555.jpg

2022-01-06 17:24
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв эх орны Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг Япон улсын www.sto-ory.com сайтад байршуулан худалдаалж эхэллээ. Мөн Азийн хөгжлийн банк, Европын хөгжлийн банктай хамтран нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэй тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийн зээл олгож эхлэхээр болсон байна.