Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Монгол Улсын эрүүгийн ял, шийтгэлийн бодлогод хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлттэй уялдуулан, эрүүгийн ял гарцаагүй байх нөхцөлийг бүрдүүлэх, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх” чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 01 дүгээр албан даалгавар батлагдлаа.
Тус албан даалгавраар 2022 онд хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, бодит үр дүнд хүрч ажиллах талаар аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
“Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх” албан даалгаврын биелэлтийг бүрэн хангаж ажилласнаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бодлого, стратегийн чиглэлд тодорхой ахиц гарах юм.