ХХААХҮЯ 2021 онд мал бүртгэлжүүлэх аяныг зохион байгууллаа.
Мал сүргийг дахин давтагдашгүй хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой.
Ингэснээр, үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бүхий 747.8 мянган малыг ялган тэмдэглэж, Мал аж ахуйн нэгдсэн системийн хөгжүүлэлтийг хийв.
Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажилд гар утасны аппликейшныг хөгжүүлж, засаг захиргааны нэгжийн код бүхий дахин давтагдашгүй хувийн дугаарыг программ автоматаар олгох боломжийг бүрдүүлэв.
Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлын ач холбогдлыг таниулсан шторк, хоёр удаагийн цуврал нэвтрүүлгийг бэлтгэж олон нийтэд сурталчлав.