Улсын аваргаар шалгаруулах малчны тоог 100 болгож хязгаарлажээ

2022-01-07 10:041min0
mal-1

УИХ-ын чуулганаар 2021 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын урьдчилсан дүнгийн талаарх ҮСХ-ны мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр малын тоо толгой биш, чанар чухал болсон энэ үед Мянгат малчнаа шалгаруулсаар байх эсэх талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариулахдаа уг шагналын тоог 100-аар хязгаарласныг хэлэв.

Засгийн газрын өчигдрийн буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах, Улсын аварга фермер шалгаруулах, Улсын аварга саальчин шалгаруулах зэрэг долоон журмыг шинэчилсэн байна.

Энэ хүрээнд 2022 онд

  • Аварга малчны тоог 100
  • Хошой аварга малчин 8
  • Аварга саальчин 6
  • Фермер 6
  • Тариаланч 21
  • Тариаланч хамт олон 12 байхаар тооны хязгаар тогтоосон

ба Цагаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 25-н гэхэд шалгаруулж орон даяар зарлана гэдгийг Ц.Болорчулуун танилцууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй