Замын-Үүд боомтод энэ сарын 10-наас эхлэн дөрөвдүгээр сарын 10-н хүртэл 90 хоног онц дэглэм тогтооно гэх мэдээлэл гарсан. Тэгвэл албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Замын-Үүд боомтод онц дэглэм тогтоох эсэхийг ирэх долоо хоног Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх аж.
Хэрэв онц дэглэм тогтоовол дотоодын цэргүүдийг дайлчилж, хилийн 0 цэгээс гаалын хяналтын бүс хүртэл тээвэр хийлгэх гэнэ. Ингэснээр тээврийн үнийг тогтвортой байлгах, хилийн бүс дэх халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих зэрэг ач холбогдолтой гэнэ.