БНСУ, Японы чиглэлд үйлдэхээр товлосон нислэгүүд цуцлагджээ

2022-01-07 11:531min0
8SJ9ZGCL8rJmM5luc74K-small

Коронавирусийн шинэ хувилбар болох омикрон халдварын улмаас МИАТ компани Улаанбаатараас БНСУ, Японы чиглэлд үйлдэхээр товлосон нислэгээ цуцалжээ. Тодруулбал, Улаанбаатар-Токио чиглэлийн нэгдүгээр сарын 30-ны нислэг, Улаанбаатар-Сөүл чиглэлийн нэгдүгээр сарын 12,15,19,22,26,29 өдрүүдийн нислэг цуцлагдаад байна. Мөн Улаанбаатар-Сөүл чиглэлийн хоёрдугаар сарын сарын 01,08,15,22-ний нислэгүүд цуцлагдсан байна. Нислэг цуцлагдсан талаарх мэдээллийг өнөөдөр МИАТ компани нэгдсэн байдлаар өгөх аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй