Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ТББ-ын Т.Туяажаргал “Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 180 мянган төгрөгийн дэмжлэгийг цар тахлын хуулиар 100 мянган төгрөгөөр нэмж олгож байсан. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон байна.
Байнгын эмчилгээ, эм тариа хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэмжлэгийг зогсоож байгааг эсэргүүцэж байна. Иймд УИХ-ын дарга, ХНХ-ын сайд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт мэдэгдэл хүргүүлж байна.
Бид хэцүү байна гэж байнга хэлдэггүй. Одоо бол үнэхээр хэцүү байна. Биднийг хөлдөж, өлсөж үх гэж байгаа юм уу. Монголын хилээр албан ёсоор нэвтрүүлдэггүй эмүүдийг бид хууль бусаар оруулж ирж хэрэглэдэг” гэв.
Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олдоход хомс байхад яагаад нэмэлт мөнгийг нь зогсоож байгаа юм бэ? Үнэндээ энэ 280 мянган төгрөг ч хаанаа ч хүрдэггүй” гэв.
Төрөөс өгч буй мөнгөн тэтгэмжийг шат дараатай нэмэгдүүлнэ гэсэн ч нэмэх бус хасаж байна гэж иргэд мэдээллээ.
Түгээмэл хөгжил төвийг төлөөлж ирсэн н.Тэмүүлэн “Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тархины хүнд саажилттай. Цахилгааны төлбөр, хүүхдийн мөнгийг сунгаж байгаа ч бидний амьжиргаанд хүрдэггүй 280 мянган төгрөгийг улам бууруулж байна. Над шиг гэр бүлдээ дэмжлэг байхгүй залуусын халамжийн мөнгийг ядаж хасахгүй байгаасай” гэв.
2 comments
Үнэн шүү. Байнга хүний асрамжинд байдаг хөнжлийн бэрхшээлтэй иргэд олон байгаа, бүх юмний үнэ нэмэгдээд мах гурилаа авахад 180000 төгрөг хүрэлцэхгүй шүү дээ.Төрийн түшээд минь ийм иргэдийн амьдралыг судалж ямар хэцүү амьдралыг тэд туулдгийг мэдээсэй билээ дээ,180000 төг ганц хонины гулууз мах авахад хүрэхгүй байгаа,
Dawarsan garuud 180 l awaachee