ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас шалгаж, цагдан хорьсон. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Одоогоор түүнийг 48 цаг түр саатуулчихсан байгаа. Хэргийг нь манай Мөрдөн шалгах хэлтэс дээр шалгаж байна” гэв.
Хуулийн байгууллагын эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Д.Нямхүүг үргэлжлүүлэн цагдан хорихгүй. Түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримт олдсон нь үнэн” гэсэн юм.