Evluuleg.jpg

2017-07-07 15:55
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалт орон даяар үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зарим аж ахуй нэгжүүд тодорхой  санаачлага гарган хэрэгжүүлж байна. Сонгогч та хурууны бэхэн тэмдэглэгээ, иргэний үнэмлэхээ үзүүлээд “Соffее Веаn & Теа leaf Моngolia”, “Монгол Хьюндай Автомотив” ХХК, Тэнгис кинотеатр зэрэг дараах газраар үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.  “Соffее […]

санал-авах-байр.jpg

2017-07-07 13:51
Гартаа нэг хэв загварын өөр өөр өнгөтэй бугуйвч зүүсэн иргэдэд хоёр саналын хуудас өгч байгаа тухай Enkhoyun Dorjiikhuu нэртэй фейсбүүк хэрэглэгч мэдээлсэн байна. Намууд болон олон улсын ажиглагчид сонгуулийн үйл ажиллагааг хянаж байгаа энэ үед нэг сонгогч хоёр саналын хуудас уншуулах боломжгүй. Гэвч адилхан бугуйвч зүүсэн хүмүүсийг харахаар хардлага төрөөд байгаа юм. Тэдний хувьд давхар санал өгдөггүй […]

Тэмдэг-1.jpg

2017-07-07 12:09
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтанд оролцсон сонгогчдын бариуу гарт тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байна. Нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын энэ тэмдэглэгээг анхан шатны сонгуулиар иргэдийн зүүн гарт бэхэн тэмдэглэгээ хийсэн юм. Энэ удаа  санал хураалтыг  нийслэлийн есөн дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байранд авч байна. […]

санал-тоолох.jpg

2017-07-07 11:13
Төв аймагт нийт 84 хэсэгт санал хурааж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалт өнөө өглөө 07:00 цагт орон даяар эхэлснээс хойш тус аймагт санал тоолох хар машин ажиллахгүй байгаа гэж  аймгийн  сонгуулийн хороо мэдээлллээ. Иймд сонгогчдын саналыг гар ажиллагаанд оруулах журмын дагуу битүүмжилсэн хайрцганд авч байгаа аж. Сонгуулийн ерөнхий хороо болон мэдээлэл, технологийн шуурхай […]

Сонгууль.jpg

2017-07-07 10:49
Сонгуулийн ерөнхий хороо 2017 оны Ерөнхийлөгчийн дахин сонгуульд оролцож буй сонгогчдод бүртгэлийн хуудас олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хэсгийн хороодод ажиллаж байгаа албан хаагчиддаа саналаа өгсөн иргэдэд бүртгэлийн хуудас олгохгүй гэсэн чиглэл өгсөн байна. Анхан шатны санал хураалтын үеэр саналаа өгсөн сонгогчдын бүртгэлийн хуудсыг худалдаж авч байна гэсэн мэдээлэл […]

НОБГ.jpg

2017-07-07 09:57
Нийслэлийн Онцгой байдлын газар  удахгүй болох Үндэсний их баяр наадам, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өдөр тохиож буй энэ үед  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Онцгой байдлын албан хаагчид баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт […]

dugaar.jpg

2017-07-07 09:53
Долдугаар сарын 07-16-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өнөөдөр өрнөж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дараа Үндэсний их баяр наадмын өдрүүд залган үргэлжилнэ. Баяр наадмаар 720 цагдаа хөдөлгөөний аюулгүй  байдлыг ханган, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулж ажиллах юм.

Эрдэнэбат.jpg

2017-07-07 09:39
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр  цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Мэдэгдлийг бүрэн эхээр хүргэж байна. Тэрээр, “Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдран суугаа элэг нэгт Монгол түмнийхээ оройн амар амгаланг эрэн мэндчилье. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод нэг жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд ард түмнийхээ аж амьдралыг сайжруулах, эдийн засгаа […]

aylal.jpg

2017-07-06 17:25
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛОН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД Үндэсний их баяр наадам болон аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гаднын болон дотоодын жуулчид, аялал зугаалгаар явж буй иргэд, орон нутагт зорчин явагчдын урсгал ачаалал ихэссэн. Автотээврийн үндэсний төвөөс Жуулчин тээвэр улс, хот хоорондын нийтийн зорчигчдыг тээвэрлэх явцад зам тээврийн  осол аваар, техникийн саатал гарч болзошгүй […]

naadam-3.jpg

2017-07-06 17:04
ЦЕГ өнөөдөр (2017.07.06) Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах болон наадамчдын тав тух, аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаараа мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн байдал зарлан ажиллаж байгаа бөгөөд энэ ажиллагаа наадам дуустал үргэлжлэх юм байна. Наадмын өдрүүдэд цагдаагийн 398 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллах ба  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй […]