7-hudag.jpg

2017-07-10 09:53
Замын ачааллаас шалтгаалан долдугаар сарын 12-ны өглөө Соёолон насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсний дараа Хүй долоо худгаас Архангайн салдаг уулзвар хүртэлх замыг баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж, замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Борооо.jpg

2017-07-10 09:47
2017 оны 07 дугаар сарын 10-ны 08-20 цаг хүртэл Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Говийн бүсийн нутгаар өдөртөө хална. 2017 оны 07 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг цаг агаарын урьдчилсан […]

naadam-uzver.jpg

2017-07-10 09:42
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөр Хүй долоон худаг 07 дугаар сарын 11-нд 16.00-19.00     Холч морьдын уралдаан   07 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд 10.00-18.00     “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/   07 дугаар сарын 11-нд 14.50-15.20     “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх […]

ATARTSETSEG.jpg

2017-07-09 17:10
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн шүүгч Лхүндэвийн Атарцэцэгийг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр шагналаа. […]

SHAGNAL.jpg

2017-07-09 15:15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, […]

мобайл.jpg

2017-07-08 17:02
Хөвсгөл аймгийн төвөөс  200 гаруй км алслагдсан Ренчинлхүмбэ, Ханх суманд үүрэн холбооны 3G сүлжээ, интернэтэд холбогдох боломж бүрдлээ. Энэ ажлыг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жи мобайл компанийн хамт олон гүйцэтгэж ашиглалтанд оруулсан байна. Алслагдсан хязгаар нутагт интернэт сүлжээ нэвтэрснээр орон нутгийн иргэд төдийгүй гадна […]

Онцгой-байдал.jpg

2017-07-08 16:17
Нийслэлийн гал унтраах ангийн сураггүй болсон 25 гал сөнөөгчийг эсэн мэнд олж, хот руу онгоцоор авчирч байгаа аж. Гал сөнөөгчид 10 хоногийн өмнө Төв аймгийн Мөнгөн морьт суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан бөгөөд өнгөрсөн лхагва гаригаас эхлэн холбоо тасарчээ. Тэд сураггүй болохоосоо өмнө түймэр унтарсан талаар төв рүүгээ мэдэгдэж, ирж авахыг хүссэн байна. […]

Ажиглагчид.jpg

2017-07-08 15:54
Өнөөдөр (2017.07.08) Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хорооны ажиглагчид урьдчилсан тайлан дүгнэлтээ танилцууллаа. Өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалт болох үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, нэр дэвшигчид хууль зөрчиж  олон нийтийн цахим сүлжээ ашиглах, айл өрхөөр  явах зэрэгт анхаарлаа хандуулж далд хэлбэрээр сурталчилгаагаа явуулсаар […]

Амаржих-газар.jpg

2017-07-08 15:23
Нийслэлийн II амаржих газарын төрсний дараа хэвтдэг өрөөнүүдэд засвар хийж байна. Тиймээс ирэх сарын 1-н хүртэл үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ хугацаанд тус эмнэлгийн харьяанд үйлчлүүлдэг эх, нялхасыг нэг, гуравдугаар амаржих газарт хүлээн авч байгаа аж.

Буриад-сур.jpg

2017-07-08 14:56
Үндэсний их баяр наадам өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн бол өнөөдөр Буриад сурын харваагаар сурын талбайд үргэлжилж байна. Сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн уламжлалтай.  Монголчууд үндэстэн ястаны онцлогоос шалтгаалан халх, урианхай, буриад гэсэн гурван төрлөөр сур харвадаг. Буриад сурын харваа нь бусад төрлөөсөө илүү өвөрмөц.  Сур […]