zam-guur.jpg

2017-07-14 09:30
Амралт,аялал зугаалгын улирал эхэлж, хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул иргэд Та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх. Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх. Согтууруулах ундаа хэрэглэхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй байх. Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, […]

NAADAM-UYACH.jpg

2017-07-13 16:42
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр /2017.07.13/ Хүй долоон худагт Уяачдын наадмаар үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Уяачдын наадмыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан хүчирхэг төрт улс байгуулж, хууль цаазыг чандлан тогтоож, бичиг соёлоо түгээн […]

sodnomdorj-1.jpg

2017-07-13 12:23
Шадар сайд У. Хүрэлсүх Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан төрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат арслан Цэдэвийн Содномдоржид Үндэсний их баяр наадмын албан ёсны түнш “Таван богд”, “Хэт моторс”, “Мөнххада” компаниас бэлэглэсэн 2017 оны “Land cruiser 200” маркийн машиныг Сүхбаатарын талбайд (2017.07.13) гардуулж өглөө.

uyachdiin-naadam.jpg

2017-07-13 11:37
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт Уяачдын наадмаар үргэлжилнэ. Уяачдын наадмын хөтөлбөрөөс Хүй долоон худагт болж байгаа наадмын сонинтой танилцаарай. 07.00-09.20: Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан 10.00-14.00: Жороо морины тойргийн уралдаан 10.30-12.30: Эрлийз хурдан […]

UB.jpg

2017-07-13 11:16
Малчид, тээвэрчид, наадамчдын анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бүгчим халуун байх тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна. 2017 оны 07 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу […]

ene-udur.jpg

2017-07-13 11:14
Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 19. Бархасвадь гараг. Чөдөр одтой, Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Уул Өдрийн наран 05 цаг 08 минутад мандан, 20 цаг […]

BATTULGA-2017-1.jpg

2017-07-12 20:36
Найман жил дараалан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээсэн. Энэ жил наадамчдын хувьд хүлээлт үүссэн, гойд сонирхон хүлээсэн агшин бол Үндэсний их баяр наадмын нээхээр Цэнгэлдэх хүрээлэнд ирж байгаа шинэ Ерөнхийлөгч байв. Нээлтийн өмнө Цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийнхэн болон гэрэл зурагчид хэдийнэ очиж, гадна дотногүй байраа эзэлж шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээж байсан гэхэд болно. Урд […]

naadamchin.jpg

2017-07-11 16:44
Тулгар төр, Их Монгол Улс байгуулагдсан тэмдэглэлт үйл явдал, Ардын хувьсгалын ойн баяр наадмаараа монголчууд үндэсний дээлээрээ гоёдог уламжлалтай. Энэ жил бяцхан наадамчид ч үндэсний дээлээрээ гоёж Цэнгэлдэх хүрээлэнд ирцгээсэн байлаа. Наадмын талбайн бас нэгэн чимэг болсон бяцхан наадамчдын гоёлыг сонирхоорой. Эх сурвалж: https://www.news.mn/?id=4984  

HUI-7-HUDAG.jpg

2017-07-11 14:01
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам өчигдөр хязаалан насны хурдан морины уралдаанаар Хүй долоон худагт эхэллээ. Хур багатай, гандуу байгаа хэдий ч хурдан морьдын тоос, гийнгоон дуунд түмэн олон минь дэнж хотойтол наадаж байна. Хүй долоон худагийн эргэн тойрноос бэлтгэсэн гэрэл зургуудаас сонирхуулж байна.   Эх […]

Telephones.jpg

2017-07-11 12:41
УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ” Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана. Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын […]