Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн “Улаанбаатарын үдэш” хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар “Фантастик Продакшн”-ы продюсер Ж.Алтаншагай ажиллаж байгаа бөгөөд 2017 оны трэнд урлагийн үзүүлбэрүүд, тухайлбал “Авьяаслаг монголчууд 2017” шоуны оролцогч Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ, “Киви” хамтлагийн дуучин Ука, Люмино хамтлаг зэрэг олон арван уран бүтээлчдийг оролцуулахаар бэлтгэлээ хангаад байна. Бид энэ удаагийн тоглолтоор 2017 онд www.youtube.com сайтад иргэдийн хамгийн их хандалттай байсан дуу, хөгжим, бүжгийн тоглолтыг олон нийтэд толилуулахаар бэлтгэсэн юм. Энэ үдэш та бүхэн хамгийн дуртай дуугаа сонсож, тайз дэлгэцийн шинэлэг шийдэл, дуу хөгжмийн сонирхолтой найруулгыг үзэх боломжтойгоороо онцлог юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн