Хөвсгөл аймгийн төвөөс 200 гаруй км алслагдсан Ренчинлхүмбэ, Ханх суманд үүрэн холбооны 3G сүлжээ, интернэтэд холбогдох боломж бүрдлээ.
Энэ ажлыг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жи мобайл компанийн хамт олон гүйцэтгэж ашиглалтанд оруулсан байна.
Алслагдсан хязгаар нутагт интернэт сүлжээ нэвтэрснээр орон нутгийн иргэд төдийгүй гадна дотоодын жуулчдад цаг үеэ олсон чухал нээлт болж буй юм. Мөн тус аймгийн Цэцэрлэг сум энэ онд багтан шилэн кабельд холбогдох аж.