haldvar.jpg
2017-09-25 09:37
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Тус сумын Удган багийн малчин М-ийнд энэ сарын 21-нд гурван тугал нь халдварт өвчний шинж тэмдгээр хорогдож,  лабароторид шинжлүүлхэд  боом өвчин болох нь тогтоогджээ. Үүнтэй холбогдуулан   Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээр тогтоосон байна. Боом өвчний голомтод таван айлын 11 хүн, мянга гаруй мал байгаа […]

Hovsgol.jpg
2017-07-25 01:48
Өчигдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас Булган аймаг явах замд их хэмжээний мөндөр оржээ. Зам руу шавар, мод зэрэг зүйл урсан орж осол гарах нөхцөл бүрдсэн байна. Иймд тухайн орон нутгийг зорих иргэд анхаарал болгоомжтой явахыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.

.jpg
2017-07-08 17:02
Хөвсгөл аймгийн төвөөс  200 гаруй км алслагдсан Ренчинлхүмбэ, Ханх суманд үүрэн холбооны 3G сүлжээ, интернэтэд холбогдох боломж бүрдлээ. Энэ ажлыг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жи мобайл компанийн хамт олон гүйцэтгэж ашиглалтанд оруулсан байна. Алслагдсан хязгаар нутагт интернэт сүлжээ нэвтэрснээр орон нутгийн иргэд төдийгүй гадна […]

05-1024x676.jpg
2017-07-02 14:20
Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн ахуй амьдрал ёс заншлыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах зорилготой  “Цаатан фестиваль” наадмын тов гарчээ. Энэ жил 17 дахь удагаа зохион байгуулагдаж буй тус наадам “Далай тур” жуулчны баазад энэ сарын 7,8-нд болох юм байна. Энэ үеэр  цааны уралдаан, цаатан иргэдийн  өвөрмөц амьдрал ахуй, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг сонирхох зэрэг […]

7878.jpg
2017-06-27 17:26
Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилт тавьж, энэ хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”-ыг энэ оны нэгдүгээр сарны 01-нээс  өрнүүлж эхэлсэн. Аяны хүрээнд  алслагдсан аймаг, сумдад хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод тогтвортой нийлүүлэх боломжийг […]

.jpg
2017-06-23 15:41
Хүн бүр өөрийн төрж өссөн нутагтаа хайртай. Тэр тусмаа нутгийнх нь сайхан байгаль эх орон, дэлхийд үнэ цэнэтэй бол бүр ч бахархалтай. Харамсалтай нь тэрхүү бахархалт байгаль нүдэн дээр нь гундаж эхэлвэл хэн дуртай байх билээ. Иргэнийхээ үүргийг биелүүлж, байгаль орчноо хамгаалах сэтгэлээр олон жил тэмцсэн хүн бол Ш.Дүүжий гуай. Хөвсгөл аймгийн Хатгал сумын уугуул. […]

.jpg
2017-06-12 13:00
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар иргэдийн ундны ус авдаг таван цэгээс дээж авч  шинжилгээ хийжээ. Лабораторийн нян судлалын шинжилгээний дүнгээр Хатгал тосгоны Ноосны үйлдвэр, Нефть баазын орчим Хөвсгөл нуурын уснаас E-coli гэх гэдэсний халдварт өвчний нян илэрсэн байна. Энэ нян усаар дамжин хүний гэдсэнд орж гүйлгэх, шингэн алдах суулгах зэргээр илэрдэг аюултай. Мөн хүний өтгөнд […]

.jpg
2017-06-05 11:02
Монгол Улсад халамжийн үйлчилгээ авдаг олон мянган иргэн бий. Хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, асрагчаа алдсан, эмзэг бүлгийн гээд дотроо олон төрөл. Тэдний олонхид нь төрөөс олгож буй тусламж, үйлчилгээ амьдралынх нь гол эх үүсвэр гэдэгтэй маргаж болохгүй. Гэтэл эдгээр эмзэг бүлгийн иргэд төрөөс олгож буй халамжийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй зөрчил зарим аймагт байдаг юм […]

.jpg
2017-05-19 11:34
Хөвсгөл, Өгий зэрэг томоохон нуурт амиа алдах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Жилд ойролцоогоор 120 гаруй иргэн завиар аялаж, усан замын тээврийн хэрэгслээр нуур гатлах үедээ осолдож  амь насаа алддаг аж.  Хөвсгөлд нуурт 2015 онд  94, 2016 онд 91 хүн осолдож нас баржээ. Ослын шалтгааныг үзвэл усан замын тээврийн хэрэгслийн аюулгүй байдал бүрэн хангагдаагүй, хяналт […]

.jpg
2017-05-19 10:29
Түрэгүүдийн үед Кеп Сү Кель буюу “Хөх устай нуур” гэж байсныг түүхийн олон сурвалжаас харж болно. Монголчууд эрт дээр үеэс “Ариг ус” ч гэж нэрлэж ирсэн. Ариг гэдгийг монгол хэлний тайлбар толь бичигт цэвэр тунгалаг, цэнгэг ариуныг нэг утгаар тэмдэглэжээ. Энэ бол Монголын аялал жуулчлалын гол бүс нутаг, дэлхийн цэнгэг усны нөөцийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур. […]