Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Тус сумын Удган багийн малчин М-ийнд энэ сарын 21-нд гурван тугал нь халдварт өвчний шинж тэмдгээр хорогдож, лабароторид шинжлүүлхэд боом өвчин болох нь тогтоогджээ. Үүнтэй холбогдуулан Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээр тогтоосон байна.
Боом өвчний голомтод таван айлын 11 хүн, мянга гаруй мал байгаа аж. Үүнээс 200 гаруйг нь вакцинжуулжээ. Тус аймагт он гарсаар зургадугаар сард Мөрөн сум, Бүрэнтогтох суманд тус тус боом гарсан бол гурав дахь тохиолдол ийнхүү Эрдэнэбулган суманд бүртгэгдээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр өвчилсөн 75 малыг зориудаар устгаж, 28 малыг тусгаарлан, 27,600 мкв талбайг ариутган халдваргүйжүүлжээ. Нийт 43,360 малыг вакцинжуулахаас 63,1 хувь буюу 27,365 малыг хамруулсан байна. Холбогдох албаны хүмүүс Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Өргөн сумдыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаа аж.