Их Британийн “Henry Aldridge & Son” дуудлага худалдаагаар Адольф Гитлерийн утасны жагсаалтын дэвтэр 33 мянган фунт стерлинг буюу 44.5 мянга орчим ам.доллараар зарагджээ. Уг дэвтрийг дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр Рейхийн албан байрнаас Британийн харьят Жон Хож олсон юм.

Уг дэвтэрт 200 гаруй гар бичмэл байгаа аж. Үүнд Хенрих Гиммлер, Иосиф Геббельс, Рудольф Гесс, Герман Геринг, Иоахим фон Риббентроп, Рейнхард Гейдрих, Альберт Борман болон бусад өндөр албан тушаалтнуудын нэрс бичигдсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн