Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хөвсгөл, Өгий нуурт жилд 120 хүн амиа алддаг – updown.mn

Хөвсгөл, Өгий нуурт жилд 120 хүн амиа алддаг

Хөвсгөл, Өгий зэрэг томоохон нуурт амиа алдах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Жилд ойролцоогоор 120 гаруй иргэн завиар аялаж, усан замын тээврийн хэрэгслээр нуур гатлах үедээ осолдож  амь насаа алддаг аж.

 Хөвсгөлд нуурт 2015 онд  94, 2016 онд 91 хүн осолдож нас баржээ. Ослын шалтгааныг үзвэл усан замын тээврийн хэрэгслийн аюулгүй байдал бүрэн хангагдаагүй, хяналт сул, техник болон хөрөнгийн нөөц хүрэлцэхгүй, зорчигчийн аюулгүй байдлыг хангах техник хэрэгсэл байдаггүйтэй холбоотой юм байна.

Дотоод, гадаадын жуулчдын аялах дуртай эдгээр томоохон нуурт 2010 оноос хойш 600 гаруй хүн нас барсан аж.

Жил ирэх тусам Хөвсгөл, Өгий нуурыг зорих аялагчдын тоо нэмэгдэхийн хэрээр усан замын тээврийн хэрэгслийн тоо өсчээ.  Хөвсгөлд 2006 онд  иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй 10 гаруй л усан замын тээврийн хэрэгсэл байсан бол өнөөдөр 80 гаруй усан замын тээврийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг байна.

Засгийн газраас эдгээр асуудлыг шийдэх үүднээс Усан замын тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болон бөгөөд УИХ уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд буй.

Хуулийн төсөлд усан замын тээврийн хэрэгслийн асуудал, жолоочтой холбоотой асуудлыг нарийвчлан тусгажээ.

Хөвсгөл болон Өгий нуурт завины бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн хүчин чадал нь 10-аас дээш морины хүчтэй, эсхүл 3 метрээс илүү урттай байхаар заасан байна. Мөн зорчигч тээвэрлэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэж, түүнийгээ зохих албаныхнаар шалгуулахаас зайлсхийх, зорчигч, аялагч тээвэрлэж явахдаа тэдний анхаарлыг татах зорилгоор усны мандал огцом эргэлт, элдэв үзүүлбэр үзүүлэхээр оролдвол тээврийн хэрэгсэл жолоодогчийн жолоодох эрхийг 1 жилээр хасч, 200 мянган төгрөгөөр торгох аж. Зорчигчийг аврах хантаазгүй,  шаардлага хангаагүй  хантаазтай зорчигч тээвэрлэх, жолоодох эрхгүй хүн усан замын тээвэр жолоодсон иргэн, аж ахуйн нэгжийг 200 мянган төгрөгөөр торгохоор тусгасан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн