“Цаатан фестиваль” наадмын тов гарлаа
2017-07-02 14:201min

Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн ахуй амьдрал ёс заншлыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах зорилготой “Цаатан фестиваль” наадмын тов гарчээ.
Энэ жил 17 дахь удагаа зохион байгуулагдаж буй тус наадам “Далай тур” жуулчны баазад энэ сарын 7,8-нд болох юм байна. Энэ үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн өвөрмөц амьдрал ахуй, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг сонирхох зэрэг олон зүйлтэй танилцах боломжтой аж.