Монгол Улсад халамжийн үйлчилгээ авдаг олон мянган иргэн бий. Хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, асрагчаа алдсан, эмзэг бүлгийн гээд дотроо олон төрөл. Тэдний олонхид нь төрөөс олгож буй тусламж, үйлчилгээ амьдралынх нь гол эх үүсвэр гэдэгтэй маргаж болохгүй. Гэтэл эдгээр эмзэг бүлгийн иргэд төрөөс олгож буй халамжийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй зөрчил зарим аймагт байдаг юм байна.
Монголын хөгжлийнбэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөл аймгийн салбар төвийнхөн “Зууны мэдээ” сонинд хандлаа. Тэд өмнөх Засгийн газрын үед Хөвсгөл аймгийн эмзэг бүлгийн иргэд халамжийн үйлчилгээг дутууавдаг, халамж хүртэх ёсгүй иргэд хүртдэг зэрэг олон зөрчлийг холбогдох хяналтын байгууллагууд илрүүлсэн баримтыг үндэслэл болгосон байв.
ХАЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН 53 ДУГААРТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ
Засгийн газрын 2015 оны 53 дугаар тогтоолоорнийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2015 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн сард 126500 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийнхэмжээг сард 58000 төгрөгөөр тогтоосныгтухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийнхамгааллын сайд С.Эрдэнэд даалгаж байлаа.
Нэг ёсондоо халамжийн тэтгэвэр, асаргаанытэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл Засгийн газрын 53 дугаар тогтоолхугацаандаа хэрэгжээгүй болохыг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2016 оны зургадугаар сард хийсэн шалгалтынүеэр илрүүлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийнНийгмийн халамж үйлчилгээний хэлтсийнхэнЗасгийн газрын тогтоол батлагдсанаас хойш 3068 иргэнд олгогдох ёстой нэмэгдэл 27033050 төгрөгийг нэг жил буюу таван сарын хугацаагаар олгоогүй ажээ.
Зөвхөн аудитын дүгнэлтээрч бус аймгийн Мэргэжлийн хяналтын газраасийм зөрчлийг илрүүлсэн гэж байна. Мөрөн суманд гэхэд нэг жил найман сарын хугацаагаар халамжийн тэтгэвэр 89 хүний 1023500 төгрөг, халамжийн тэтгэмж 133 хүний 686400 төгрөгийн нэмэгдлийг олгоогүй болохыг тогтоожээ. Хүртэх ёстой эзэд нь энэхүү мөнгөө авсан уу, авч чадаагүй бол хэний халаасанд оров?
НАС БАРСАН ИРГЭДИЙН НЭРЭЭР МӨНГӨАВДАГ УУ?
Түүнчлэн эмзэг бүлгийн иргэд бэлэн мөнгөнийхаламжаас гадна хөнгөлөлттэй, үнэ төлбөргүйавдаг эд зүйл, ахуйн хэрэглээ ч байдаг. Тусаймагт 2015-2016 оны хооронд 19 сумын 1141 иргэн харааны шил, контакт линз хийлгэжээ. Энэ үйлчилгээг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Д.Дуламжав “Сэрмэг” гэхкомпанитай гэрээ байгуулж, эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна.
Хөвсгөлаймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанышалгалтаар дээрх 1141 иргэн үйлчилгээ авсанталаарх баримтжуулсан гарын үсэг зураагүй, зөвхөн “Сэрмэг” компанийн захирал Н.Нямдоржийн гарын үсэгтэйгээр сумдын ахмад настан, хөгжлийнбэрхшээлтэй иргэдийн нэрсийн жагсаалт, нэхэмжлэлээр санхүүжилтийг шилжүүлжээ.
Гэтэл эдгээрээс 27 ахмаднастан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд харааны шил болон линзийг аваагүй, Галт сумын 14 иргэнд линз хийгээгүй, зөвхөн харааны шил хийсэн, зарим хүний хараанд таарахгүй шил олгосон, бүрэн хараагүй хүнд ч шил олгосонзэрэг нь тогтоогдсон байна. Гэтэл харааны шил, линзний төлбөр тооцоог тэдэнд хүргэсэн болгож компанисанхүүжилтээ авчихсан байгааг юу гэж ойлгох вэ.
Үүнээс гадна жирэмсэн болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж, түлшний хөнгөлөлт, асаргааны тэтгэмжүүд байгаа онохгүйгээр олгогдсон зөрчлийг ч мэргэжлийн байгууллагаас тогтоожээ. Тухайлбал, жилд нэг удааолгогдох хуультай түлшний хөнгөлөлтийг хоёр удаа авсан иргэдийн тоо ч тус аймагт олноор гарчээ.
Түлшний хөнгөлөлтөөс гадна орон сууцны хөнгөлөлтийг ч давхардуулж олгосон зөрчлийг хяналтын байгууллага нэрлэсэнбайна. Ялангуяа асаргааны тэтгэмжийг хууль бусаар авдаг хүн олон байгаа бөгөөд энэ төрлийн зөрчлийг сумынАмьжиргааг дэмжих зөвлөлийн дарга ч өөрөө гаргажээ. Халамжийн тэтгэвэр тогтоолын сунгалт хийгдээгүй, сар бүр олгохгүйгээс нөхөн олгосон нь тухайн сард хоёр удаа олгогдсоноор бичигддэг. Нас барсан иргэдийн нэрээр мөнгөидсэн зөрчил халамжийнхны дунд гарч цагдаа, шүүхдээ тулсан тохиолдол бий.
Тэгвэл Хөвсгөл аймагт ч иймтохиолдол байдаг бололтой. Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын явцад нас барсан иргэдийн гэрчилгээг архивт шилжүүлдэггүй тохиолдол олон гарчээ. Халамжийн ажилтнууд нас барсан иргэдийннэрсийг архиваас хасахгүйгээр халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь үргэлжлүүлэн авсан тохиолдол байгааг дээрдурдсан. Хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тодорхойлолтгүйгээр 64 хүнд тэтгэмжолгосон нь бас л эргэлзээтэй болохыг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөл аймгийн салбар төвийн тэргүүн С.Отгонцагаан онцолж байлаа.
С.Отгонцагаан: ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭД МАШ ОЛНООР ХОХИРЧ БАЙНА
Төрөөс олгож байгаа халамжийн мөнгө, түүнийг орлуулсан бүтээгдэхүүнийг эздэд нь хүргээгүй, хугацаа хожимдуулсан зөрчил өнгөрсөн Засгийн үед буюу 2012-2016 онд гаарсан болохыг ч тэрээр хэлж байна. Зөвхөн энэ төрлийн зөрчлөөр зогсохгүй Нийгмийн халамж үйлчилгээний албаны зөрчил гаргасан хүмүүс хариуцлага хүлээдэггүй, төрийн албыг садан төрлийн холбоотой хүмүүсээр өргөжүүлсэн тухай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл онцлон дурдаж байсан юм.
Үүний гороор ашиг сонирхлын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжээр ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан болохыг ч ярьж байв. Тэд энэ төрлийн зөрчлийг илрүүлж, холбогдох хүмүүст шаардлага тавихад хүлээж авдаггүй гэж байна. Энэ тухай тус төрийн бус байгууллагын тэргүүн С.Отгонцагаан “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сумдын Амьжиргааг дэмжих зөвлөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханга, зөвлөлийн гишүүдийг сургахыг заасан байдаг.
Гэтэл энэхүү үйл ажиллагааг сумдад алдагдсанаар учраа олохгүй яваа эмзэг бүлгийн иргэдийг хүртэх ёстой халамж үйлчилгээнээс хасдаг, олон дахин явуулж хохироодог, доромжилдог явдал 2012-2016 онд гаарсан. Энэ дутагдлаа албаныхан компьютерийн программ руу чихдэг.
Ер нь Мөрөн сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг эргэн харж чадавхжуулах шаардлагатай. Энэ мэтчилэн маш олон зөрчил Хөвсгөл аймгийн нийгмийн халамж үйлчилгээний салбарт байна. Үүнээс болж эмзэг бүлгийг иргэд маш олноор хохирч байгаа нь харамсалтай. Үүнийг салбарын сайд Н.Номтойбаяр анхааралдаа авч шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна” гэлээ.
Эх сурвалж: Б.ЗАЯА