Японд хөнгөн онгоц сүйрч дөрвөн хүн амиа алджээ
2017-06-05 10:44

Японд хөнгөн онгоц сүйрсний улмаас дөрвөн хүн амиа алджээ. “Cessna-172” загварын онгоц Мацүмото хотын Тояма нисэх онгоцны буудлаас сургуулилтын нислэг хийхээр энэ сарын 3-нд хөөрсөн аж. Гэвч цастай, уулархаг бүсэд онгоц унасны улмаас аврагчид 4-ний өдөр л ослын газарт хүрч чаджээ.