Төв аймагт нийт 84 хэсэгт санал хурааж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалт өнөө өглөө 07:00 цагт орон даяар эхэлснээс хойш тус аймагт санал тоолох хар машин ажиллахгүй байгаа гэж аймгийн сонгуулийн хороо мэдээлллээ.
Иймд сонгогчдын саналыг гар ажиллагаанд оруулах журмын дагуу битүүмжилсэн хайрцганд авч байгаа аж. Сонгуулийн ерөнхий хороо болон мэдээлэл, технологийн шуурхай баг санал тоолох хар машиныг ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байгаа юм байна. Энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо 13:00 цагт мэдээлэл өгнө.
өр болжээ.