Сонгуулийн ерөнхий хороо 2017 оны Ерөнхийлөгчийн дахин сонгуульд оролцож буй сонгогчдод бүртгэлийн хуудас олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хэсгийн хороодод ажиллаж байгаа албан хаагчиддаа саналаа өгсөн иргэдэд бүртгэлийн хуудас олгохгүй гэсэн чиглэл өгсөн байна.
Анхан шатны санал хураалтын үеэр саналаа өгсөн сонгогчдын бүртгэлийн хуудсыг худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсантай холбоотой аж.