Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2017-07-07 09:571min0
НОБГ

Нийслэлийн Онцгой байдлын газар  удахгүй болох Үндэсний их баяр наадам, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өдөр тохиож буй энэ үед  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Онцгой байдлын албан хаагчид баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт үйлчилгээний газруудын галын аюулгүй байдлыг хангах, иргэдийг гол усанд осолдох аюулаас урьдчилан сэргийлж Нийслэлийн аврах анги 105-ын завьт эргүүл тус тус ажиллах юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй