Улсын баяр наадам болход цөөн хоног үлдсэн энэ өдрүүдэд гадна болон дотоодын жуулчид орон нутгийг зорих урсгал ачаалал ихэсчээ. Үүнтэй холбогдуулан автотээврийн үндэсний төв улс, хот хоорондын нийтийн зорчигчдыг тээвэрлэх явцад зам тээврийн осол аваар, техникийн саатал гарч болзошгүй нөхцөл байдал үүсэхээс урдьчилан сэргийлж Улаанбаатар хот болон орон нутгийн Авто тээврийн төвүүдэд 24 цагийн хариуцлагатай эргүүл, жижүүр томилсон байна.
Аялал жуулчлалын гол бүс болсон Хөвсгөл аймгаас эхлэн хяналт шалгалтыг эрчимжүүлж эхэллжээ. Замын хяналт шалгалтын явцад өдөрт дунджаар 500 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэх мэдээлэл байна. Холбогдох албаны хүмүүс техникийн бүрэн бүтэн байдал, жуулчин тээвэрлэж байгаа том болон дунд оврын тээврийн хэрэгслийг шалгаж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.