МАН–ын Бага хурал ирэх даваа гаригт болно. Энэ Бага хурлаас ямар шийдвэр гарахыг олон нийт анхааралтай ажиглаж байх шиг байна. Ингэх нь зүй ёсны хэрэг юм. МАН бол Монголтөрийн эрхийг барьж буй. Тиймээс тэд ямар шийдвэр гаргахаас Монгол Улсын, монголчуудын амьдрал хамаарна. Энэ намд сүүлийн хэдэн сарын турш юу юу ч болоод өнгөрөв дөө. Ерөнхийлөгчийн сонгуулиасхойш хоёр хуваагдаад баахан дайтав. Ингэсээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, Засгийнгазраа унагааж авсан. Засгийн газар огцрорсноос хойш задрал нь улам явагдаж, өнөөдөр хэд чсалаад байгаа юм, бүү мэд. Одоо энэ намынханд хэн Ерөнхий сайд болж, хэн хэнийг сайдаар томилох нь чухал байгаа мэт харагдаж байна. Ийм үйл явц өрнөж байгаа учраас олон нийт ч ингэж хараад эхэлсэн байна. Гэхдээ зөвхөнэнэ өдрүүдэд болж байгаад ийм дүгнэлт хийж байгаа хэрэг биш байх. Учир нь МАН–ынхан Монголын улс төрийн түүхэнд байгаагүй мөн ч олон явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ард түмэнд харуулсан даа. Ялангуяа цахим сүлжээнд бие бие рүүгээ дайрсан, доромжилсонмэдээ, нийтлэл замаа алдсан. Энэ хооронд МАН–ын Удирдах зөвлөл хэд хэд […]