2017-10-17 12:021min02

Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатар дэмжсэнгүй

battulga 2017

Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өглөө. Ингэхдээ тэр Сангийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдлээ.

Ч.Хүрэлбаатар. Х.Баттулгад үргэлж төмөр замын булхайг сануулж, төмөр замын төслийн хөрөнгийг нэхэж ирсэн. Түүнийг Х.Баттулга дэмжихгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд өрнөж байсан нь үүгээр нотлогдов бололтой.