Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарын нэрсийг өнөөдөр /2010.10.17/ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Ерөнхий сайдын зөвшилцлийн хариуд Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдуудад нэр дэвшигчдийг өөрчлөхгүйгээр УИХ-д өргөн барьжээ.
Өнөөдөр 12.00 цагаас эхлэн Төрийн байгуулалтын байнгын хороо болон бусад Байнгын хороо хуралдан сайд нарын томилгоог хэлэлцэх аж. Мөн үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж, сайд нарыг томилж магадгүй гэсэн мэдээ байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүд
- Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – УИХ-ын гишүүн Г.Занданшатар
Ерөнхий чиг үүргийн яамд:
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
- Гадаад харилцааны сайд – УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
- Сангийн сайд – УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайд – УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – УИХ-ын гишүүн С.Чинзориг
Чиглэлийн яамд:
- Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд
- Барилга, хот байгуулалтын сайд – УИХ-ын гишүүн Х.Баделхан
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
- Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг
- Эрчим хүчний сайд – УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
- Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл