УИХ дахь 65-ын бүлгээ хоёр хуваан байж Ерөнхий сайд болохоор зүтгэсэн У.Хүрэлсүхэд парламент дахь АН-ын бүлэг туслаагүйсэн бол өнөөдөр (2017.10.17) Төрийн ордонд Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн хуралдаан ар араасаа өрнөхгүй байв.
АН-ын бүлгийн дэмжлэгтэйгээр УИХ-аас түүхэндээ хамгийн бага саналыг авч Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхэд одоо АН-ын гишүүд туслахгүй гэв. Учир нь У.Хүрэлсүх амлалтаасаа буцсан гэж бүлгийн гишүүд мэдээлэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2017.10.17) хуралдана Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хэлэлцсэн байна. Тус бүлэг “Давхар дээлтэй сайд нарыг дэмжих боломжгүй” хэмээн үзжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэд хоногийн өмнө АН-ын бүлгийн хуралдаанд оролцоход “Үндсэн чиглэлийн яамдын сайд нарыг парламентаас нэр дэвшүүлж болно. Бусад сайдыг гаднаас нэр дэвшүүлэх ёстой” гэдэг шаардлага тавьсан ч энэ шаардлагыг хангаагүй. Мөн МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо амласан “Давхар дээлтэй сайд ажиллуулахгүй” гэсэн амлалтаасаа ухарч, шинэ Засгийн газрын сайд нарыг бараг 100 хувь парламентаас нэр дэвшүүлсэн нь Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчиж байгаа” гэж АН-ын бүлэг үзжээ.
АН-ын бүлэг ба У.Хүрэлсүх нарын дунд үндсэн чиглэлийн яамны сайд нар давхар дээлтэй байж болно. Гэхдээ сайд нар ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой гэсэн зарчмын асуудлууд яригдсан юм байна. Гэвч Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатартай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн мэдээллүүд бий. Мөн Уул уурхайн сайдад нэр дэвшигч Д.Сумьяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банктай нэр холбогдож байгаа. Банк санхүүгийн үйл ажиллагаа явуулж байж болзошгүй байгаа түүний компани уул уурхайтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Түүний дүү Д.Дагвадорж Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч гэж байна. Бид асуудлыг нарийн судална гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдлээ.
Энэ мэдэгдэл Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар нараас АН нүүр бууруулсан байгааг харуулж байна. Нөгөө талаар давхар дээлтэй бусад сайд нар ч Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр АН-ын гишүүдээс эсрэг кноп цуглуулна гэдгийг харуулж байна.
https://www.youtube.com/watch?v=olECsg748a8