УИХ дахь Хүний эрхийн дэд хороо өнөөдөр (2017.10.17) Төрийн ордны B танхимд хуралдаж байна. Хурлаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Бямбадорж хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар мэдээлэл өгч байна.
Сүүлийн жилүүдэд буюу 2015-2017 оны хооронд 298 хүүхэд хүчирхийлэлд өртжээ. Тэдний дунд 1.6-4 хүртэлх насны хүүхэд багтаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд явж байгаа аж. Мөн хүүхдээ тээж, төрүүлснийхээ дараа зарах асуудал гарах болсон байна. Үүнтэй холбогдуулан хил нэвтэрч буй эмэгтэйчүүдийг шалгаж эхэлсэн бөгөөд эх орондоо ирж байгаа эмэгтэйчүүдийг шалгаж, тодруулах шаардлагатай байгаа аж.
Мөн насанд хүрээгүй боловч хүүхэд төрүүлсэн 1613 охин байдаг. Тэдний дунд нууцаар үр хөндүүлэх асуудал аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн болохыг албаны хүмүүс онцолж байв.