УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэв. Тодруулбал, Содномын Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, Даваажанцангийн Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар, Цэдэнбалын Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилох эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тус хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарын товч танилцуулгыг хийв.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад Даваажанцангийн Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар, Содномын Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, Цэдэнбалын Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилохыг олонх дэмжлээ.
2 comments
Энэ 3 юм хийх эрч эрмэлзлэлтэй ажилдаа орох нь бололтой.Ажлаа үнэхээр сайн мэддэг хүн бол Чинзориг Цогзолмаагийн ярилцлагыг сонсоод жаахан найдвар төрж байна.Боловсролоор тоглочихсон хүмүүс сууцгааж байгаа шүү Энд тэндхийн арга цөм хөтөлбөр огт хэрэггүй юмыг Гадаад оронд 3 сараар явж ирээд баахан бужигнуулсан.Бид багш нар элдэв дарамтаас айхдаа худлаа магтахад хүрдэг байсан учраас хүний санал дотор үнэн худал бүгд явж байгааг ойлгоорой Амжилт хүсье
ха ха сарангэрэл ха ха эмнэлэг тв блх нь ээ