namiin-buleg.jpg

2017-12-04 10:09
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр (2017.12.04)хуралдана. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд, -Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд; -Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах […]

huvisgal.jpg

2017-12-03 11:55
Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 7-9-ны хооронд Улаанбаатар хотод болно. Зөвлөгөөнд Монгол орны 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцох юм байна. Энэ өдөр Ардчиллын төлөө намуудын нэгдсэн өдөр, Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ байгуулагдсан өдөр зэрэг түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиож буйгаараа онцлог […]

hurlee.jpg

2017-12-02 16:39
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Гадаад бодлого, гадаад харилцаа үндсэндээ амжилттай явж ирсэн, амжилттай явж ч байгаа, улсын минь нэр хүнд дэлхийн тавцанд өндөр, гадаадад дүр төрх нь нааштай эерэг байгаа  гэдгийг […]

zoloo.jpg

2017-12-01 17:47
Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг өнөөдөр (2017.12.01) яллагдагчаар татаж, 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай хорих АТГ-ын саналыг прокурор хүлээж авахаас татгалзжээ.  Харин түүнд  хязгаарлалт тогтоох Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн саналыг баталж, Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан […]

courta.jpg

2017-12-01 15:50
Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар  Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай” , “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргаж зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв. Үүнд, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Төв аймгийн Эрүү, Иргэний […]

NAM.jpg

2017-12-01 14:56
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад байна. Хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах үед МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг […]

Zorigoo.jpg

2017-12-01 11:42
Засгийн газрын өнөөдрийн (2017.12.01) хуралдаанаар Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг хэлэлцэн, дэмжлээ. Гэхдээ эл асуудлыг Дээд Шүүх эцэслэн шийдвэрлэх юм байна. Энэ удаагийн Засгийн газар С.Зориг агсны  хэрэгт холбогдох 14926 хуудас материалыг улсын нууцаас гаргах асуудлыг хэлэлцсэн юм.

zorig.jpg

2017-12-01 10:23
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах тухай асуудлыг яг одоо хэлэлцэж байгаа юм. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох 15 мянган хуудас материал байдаг бөгөөд 74 хуудас нь захиалагчтай холбогддог тул улсын нууцад үлдээж, 14926 хуудсыг нь нууцаас гаргахаар ярьж байгаа аж. Мөн агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх […]

2-1024x683.jpg

2017-12-01 09:24
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулан өчигдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол хамгийн өндөр байдаг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зарим газруудад холбогдох албан тушаалтнууд ажиллав. Өргөдлийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах чиглэлээр нэн даруй авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тогтоон 01 тоот тогтоол гаргаж, Засгийн газар болон Улаанбаатар […]

55.jpg

2017-12-01 08:36
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн энэ сарын 16-нд  Засгийн газарт албан бичиг илгээжээ. Албан бичигт УИХ-ын 2017 оны 27 дугаар тогтоол “Тогтоолын хавсралт өөрчлөх тухай” хавсралтын янжуур ороох зориулттай задгай тамхины татварыг 5 хувь хэвээр үлдээх тухай заалт нь тамхи импортлогч нарт тэгш бус хандсан, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах эрх зүйн орчныг […]