Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр гэдгээрээ олон нийтэд танигдсан Ц.Энхтуяаг Иргэний зориг, ногоон намын дэд даргаар томилжээ. Тэрбээр тус намыг байгуулагдсан цагаас нь хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлсэн гэх мэдээлэл бий.
Ц.Энхтуяа, Х.Баттулга нар нь хэдийгээр тусдаа амьдардагч гэрлэлтээ албан ёсоор салгаагүй гэх яриа байдаг. Иймд ИЗНН-ын цаашдын улс төрийн бодлого Ерөнхийлөгч Х.Баттулгын бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандахаас илүүтэй дэмжиж ажиллаж магадгүй бололтой.
Иргэний зориг, ногоон намын Үндэсний хорооны хурлаар намынхаа дүрмийн өөрчлөлтийг хийж, УИХ-ын гишүүн асан С.Оюуны намын даргын албаа хүлээлгэн өгөх хүсэлтийг хэлэлцэж, ажил үүргээс нь чөлөөлжээ. Мөн Ц.Ганхуягийг үргэлжлүүлэн ИЗНН-ын даргаар ажиллуулахаар болсон нь тус нам цаашид ганц даргатай болж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл болон С.Оюун, Ц.Ганхуяг гэсэн гурван даргатай үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм.
7 comments
баяр хүргы
Нөхөр сүүдэр, сүүл сүүдэрүүд нийлж Монголыг будаа болгоно
Ц.Энхтуяа ИЗНН-ыг удирдах боллоо гээд бичиж болохгүй байна уу?заавал Х.Баттулгын төд дахь эхнэр энэ тэр гж бичих нь манай улсын нийгэм, эдийн засаг,ард түмний аж амьдрал,ёс зүйд тийм их хэрэгтэй зүйл юм уу?ийм нэг хачин зан гаргаж өөрийгөө хэт доош нь хийж байх нь хэнд хэрэгтэй юм бэ?
Яахав дээ, манай сэтгүүлчдийн хүмүүжил, моралийн байж байгаа царай л энэ байхгүй юу!!!
saihan l bvsgvi bna hurungunuus bolj 2 tiish bolson baihda
хэдэн авгай гаж донтон вэ 2 ихэр хүүхэдтэй орос ,3 ихэр хүүхэдтэй англи бас байгаа шдээ
Сэтгүүл зүй гэж утгаа алджээ ийм сайтыг хаагаач ээ