Зөөлөн дулаан орондоо ороод, зүүрмэглэж эхэлтэл хажууд тань нисдэг тэрэг эргэлдэж байгаа мэт дүнгэнэтэл хурхирах хүн байвал яах вэ? Ингээд л амтат сайхан зүүд нойр үгүй болж байгаа юм. Тэгвэл үүнийг мартаж болохоор болжээ. Европт хурхиралтын эсрэг дэр худалдаанд гарсан байна.

Үйлдвэрлэгчдийнх нь хэлж байгаагаар “Snumberdown Anti Snore” дэр хурхиралтын асуудлыг үгүй болгох шидтэй гэнэ. Энэ дэрийг дэрлээд унтсан хүн чөлөөтэй амьсгалдаг гэжээ. Энэ дэрийг Германы Aldi зэрэг энд тэндгүй байдаг, хямдхан супермаркетуудаас худалдан авч болох бөгөөд 7 орчим долларын үнэтэй юм байна. Мөн интернэтээр ч захиалж болох гэнэ.

Үйлдвэрлэгчдийн баталж буйгаар тусгайлан боловсруулсан энэ дэр нь унтаж байх үед толгойг дээш өргөдөг. Ингэснээр амьсгалын зам чөлөөтэй нээгдэж, элдэв чимээгүйгээр тайван нойрсоход тусалдаг гэнэ.

Тэгэхээр энэ нь хэрэгсэл мөн үү, эсвэл энгийн нэгэн дэр үү? Ямартай ч хурхирдаг хүмүүст болон үүнээс нь болоод унтаж чаддаггүй хүмүүст сайхан нойрсоход тустай гэж үйлдвэрлэгчид баталж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн