Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг E-Mart худалдааны төвийн агуулахад өнгөрсөн шөнө гал гарчээ. Энэ тухай дуудлага 2018.01.28-01.29-нд шилжих 02:04 цагийн орчимд ирсэнээр Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж түймрийг унтраасан байна.
Гал түймэр худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй хүнсний агуулахад гарч, хүнсний бараа материал шатаж байсан аж. Галд түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй, дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
1 comment
21 цагийн үед машины зогсоол дотор утаа үнэртэж байсан тэгэхэд гал гарсан юм биш үү гаднаас утаа орж ирээд байгаа шиг л байсан баларсан юм болжээ.