Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэдээ олон хоног амраах уу?

2018-01-28 15:03
Tsagaan sar

Сар шинийн баяр дөхсөн  энэ үед иргэд буузаа чимхээд, бэлэгээ цуглуулаад завгүй байна. Монголчууд бид тахиаг үдэж нохойг угтахад ердөө 20 гаруй хоног үлджээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд цагаан сарын баяраар  буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг.

Энэ жилийн цагаан сарын шинийн 1,2,3 хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гаригт таарч байна. Өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар амралтын өдрүүдэд таарсан  баярын өдрүүдийг ажлын өдрүүдэд шилжүүлдэг байсан.  Харин У.Хүрэлсүхийн засаг ямар шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байна

.