Монголын Жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират Улсын холбоотой хамтран зохион байгуулж буй ‘Азийн нээлттэй тэмцээн’ хоёр дахь өдрөө Спортын төв ордонд амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээний хөвгүүдийн “kids-3” ангиллын цагаан бүсний 27кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Найдангийн Түвшинбаярын хүү Т.Манлай мөнгөн медаль хүртлээ.