2018-01-28 14:461min05

Ерөнхийлөгч Х.Баттулга амийг нь аварсан Герман айлд талархалаа илэрхийлэв

bataa

Ерөнхийлөгч Х.Баттулга Германы Магдебург хотод 1990 онд найзтайгаа явж байх үед неонацистуудтай тулгарч, аюулд өртөх шахжээ. Золоор тус хотын оршин суугч Гриелийн гэр бүлийнхэн тэднийг аварч, гэртээ авчирсан байна. Ерөнхийлөгч Х.Баттулга амийг нь аварсан Питер болон Бригитте Гриель нарт мэнд дэвшүүлж талархлаа дамжуулжээ. Түүний мэндийг Монголын Элчин сайд Дамбын Ганбат энэ долоо хоногт өөрийн биеэр зочилж хүргэсэн аж. Энэ явдлыг тохиолдуулан тэд гэрийнхээ үүдэнд манай улсын төрийн далбааг өлгөсөн байна.